УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Сандаг-Очир үг хэллээ.
Тэрбээр "Тус хуулийн агуулга, мөн чанар, үзэл санааг буруу мушгиж тайлбарлаад байна. Иргэнд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилоогүй. Гэтэл олон нийтэд буруу ойлголт өгч байна. Харин сошиал орчинд эрх нь зөрчигдөж буй хүмүүсийн эрхийг хамгаалах хууль шүү дээ. Харин намрын чуулганы сүүлийн өдөр яаран батлах хэрэгцээ шаардлага юу байсан бол. Ерөнхийлөгч хуулийн үзэл баримтлал агуулга дээр хориг тавиагүй. Нийгэмд энэ хуулийн хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл байна шүү дээ. Тийм болохоор Ерөнхийлөгчийн хориг тавьсан процедурын алдааг нь засаж залруулаад, олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулаад хуулийн төслийг дахин оруулж ирэх санал гаргаж байна" гэв.
Д.Батчулуун