Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхэд санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв.
Ерөнхийлөгчийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцлоо.
Тус хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, иргэний нийгмийн байгууллага, олон нийтээс саналыг нь авах, процедурын алдаагүй боловсруулж, дахин өргөн мэдээлэх чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө.