УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэллээ.
Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах гэсэн нэртэй боловч олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хязгаарлах, боомилох агуулгатай хуулийг намрын чуулганы сүүлийн өдөр баталсан. УИХ дахь АН-ын бүлгээс гурван ч удаа завсарлага авсан. Бүхий л чадлаараа эсэргүүцсэн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв. Дараа нь Засгийн газар болон холбогдох албан тушаалтнууд ийм агуулга бүхий хуулийн төслийг өргөн барихгүй байх гэдэгт найдаж байна" гэв.
Д.Батчулуун