УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэллээ.
Тэрбээр " Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийн төслийг анх УИХ-д оруулж ирэхэд хууль боловсруулах шаардлага, судалгаа, шинжилгээг хийсэн үү, олон нийтийн санал бодлыг хэрхэн тусгасан бэ гэдгийг анхаарах ёстой гэдгийг энэ хуулийн төсөл харууллаа.
"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль" энэ удаагийн парламентын хууль батлах процесст том сургамж боллоо.
Ерөнхийлөгчийн хориг цагаа олсон, зөв хориг болсон. Хүлээж авахыг дэмжиж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)