Хөгжлийн банкны нээлттэй сонсголын гурав дахь шатны сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх бөгөөд төслүүдтэй холбоотойгоор 78 гэрч оролцуулахаар дуудсан байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор олгосон 50 тэрбум төгрөгийн зээлийг хэрхэн зарцуулсныг үнэлсэн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн 50 тэрбумын зээлийн эх үүсвэрийг Евро бонд болон Самурай бондоос босгосон, гаднаас өндөр хүүтэй татагдсэн эх үүсвэр. Энэ эх үүсвэрээр хоёр жилийн хугацаанд 151 төслийг санхүүжүүлэхэд зарцуулжээ. Гэтэл зээлийн хүүгийн зөрүү буюу алдагдлыг Улсын төсвөөс төлсөн байна. Хүүгийн зөрүүнд улсын төсвөөс хэдэн төгрөг олгосон бэ? Татвар төлөгч Монголын ард түмэн зээлийн хүүгийн зөрүүнд хэдийг төлсөн бэ?
Хөгжлийн банкны төлөөлөл: Ханшийн зөрүү болон хүүгийн төлбөрт 2014-2016 онд нийт 30.5 тэрбум төгрөг төлсөн.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Өөрөө аваагүй, өөр хүний авсан зээлийн төлбөрийг иргэд төлсөн байна" гэв.
Сэтгэгдэл (3)