Хөгжлийн банкны нээлттэй сонсголын гурав дахь шат үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэллээ. Түүнийг 888 төсөлтэй холбогдуулан гэрчээр дуудсан юм.
Тэрбээр "Би сонсголд хоёр дахь удаагаа оролцож байна. Өмнө нь хамаарал бүхий компани, зээл авсан компани санамж байгууллага байгуулсан гээд ирж байсан. Хоёрдугаарт, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих 888 төсөлтэй холбоотой асуудал байгаа юм.
Төрөөс бизнесийг, эдийн засгийг дэмжих оролцоо сүүлийн 30 жил явж ирсэн. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн олон алдаа булхайг бид мэдэж байгаа. Харин энэ төслүүдийн хувьд арилжааны банкан дээрээс засгаас бодлогоо тодорхойлоод аж ахуй нэгжүүдэд зээл олгъё, эрсдлийг нь арилжааны банк, Хөгжлийн банк хариуцъя гэдэг нь зөв байсан.
Ийм ч учраас энэ зээлийн хүрээнд гарсан нийт зээлийн дүн, төлбөр тооцоо бараг байхгүй эргэж дууссан гэж ойлгодог. Хэрэгжилт бас гарч ирдэг. Тухайн төслийг зориулалтын дагуу зарцуулсан уу? Үр дүн гарсан уу? гэдэг чухал. Зөв бодлогыг буруу хэрэгжүүлбэл буруу л болно. Арван жилийн өмнө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Өнөөдөр ямар асуудлаар дуудагдсанаа мэдэхгүй учир бичиг, цаас харах боломж гарсангүй. Сая л ирээд харж байна. Тухайн үед ажлын хэсэг хуралдаж байсан. Санал гаргаад арилжааны банк руу санал хүргүүлээд ийм шаардлага хангасан төслүүдэд зээл олгож болно гэж байсан. Ийм л бичиг ажлын хэсгээс гарч байсан байх. Байх гэдэг нь яг ямар бичиг, протокол үйлдэгдсэнийг санахгүй байна. Арилжааны банк төрийн өмнө үүрэг хүлээгээд тухайн аж ахуй нэгжүүдтэй гэрээ хийж байсан баримт бичиг харагдсан. Тухайн компани Хөгжлийн банктай харилцаанд орж байгаагүй гэсэн үг. Энэ төслийн хүрээнд байгуулагдсан хуурай сүүний үйлдвэр жил бүхэн мянгаас доошгүй тонн экспортлож байна. Цаад үр дүнгийн асуудлуудыг нягталж харах ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)