Хөгжлийн банкны нээлттэй сонсголын гурав дахь шат үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэллээ.
Тэрбээр "Ц.Цогтгэрэл гишүүний хэлсэн үр дүн чухал. Экспортыг дэмжинэ гээд Засгийн газар тогтоол гаргасан юм байна. Гол нь эргээд экспортоор гаргаж, импортоо орлосон уу? Шинжээчийн дүгнэлтэд “Төслийн үр дүнг нягт тооцсон талаар тусгагдаагүй байгаа” гэж байгаа. Үр дүнгийг нь тооцох асуудал хангалтгүй байжээ. Чухал төслүүд байна. Үгүйсгэх юм алга. Үр дүн, тайлан болоход нийтэд нь төслийг дүгнэхэд хангалттай гэж дүгнэх боломж байхгүй байв уу? Материал байхгүй гээд асуудал гарч ирсэн. Материал яагаад иж бүрэн бус, алга болсон бэ? Үүнийг тодруулаач.
Анхны сонсгол учир анхаарах зүйлс бий. Урьдчлаад мэдээлэл авч, бэлтгээд орж ирмээр байна гэж байгаа. Ямар ч байсан бид явж байна. Нотлох баримтын хүрээнд л ярьж байгаа. Баримтад үндэслэсэн сонсгол. Зохиогоогүй.
Учир дутагдалтай зүйлс байж болно. Тэрийг нь өөрсдөө тайлбарлаад, засаад явах зорилготой. Ц.Цогтгэрэл гишүүн өмнө нь Ерөнхий сайдын зөвлөх байсан учир энэ асуудлуудад холбогдож байгаа шүү. Шинжээчийн гол анхаараад байгаа зүйл нь тайлан мэдээ байхгүй, үнэлэх боломжгүй гээд байгаа шүү дээ. Энэ асуудал үүсгээд байна" гэв.
Д.Батчулуун