Цэргийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан "Цэргийн алба хаагчид цэргийн цол олгох журам"-ыг тус тус үндэслэн БХЯ-ны зарим офицер, ахлагч нарт албан тушаалын зэрэглэлийн дагуу цэргийн цол олголоо. Тодруулбал, Батлан хамгаалахын сайдын туслах ахмад Б.Лхагвасүрэн, БХЯ-ны СБТГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн ахмад Б.Мөнхбат, БХЗГ-ын Материал техникийн хангамжийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн ахмад П.Лхагвасүрэн, Д.Баярсайхан, Д.Болоржаргал нарт албан тушаалын зэрэглэлийн хошууч, СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Ц.Хишигсүрэн, ТЗУГ-ын мэргэжилтэн С.Алтангэрэл, Н.Батням нарт ахмад, ХШҮДАГ-ын Батлан хамгаалахын хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн дэслэгч А.Уранболдод ахлах дэслэгч цолыг тус тус олгосон юм.