УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр эхэлж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын түүхэн дэх хамгийн их эргэлтийн шийдвэр гаргах учиртай Хаврын чуулган гэдгийг цохон тэмдэглэе. Яагаад гэвэл, Монгол Улсын түүхэнд өмнө нь тохиож байгаагүй авлига, хулгайн асуудлууд энэ чуулганаар шийдэгдэх юм. Энэ чуулганаар хөгжлийн банкны хэлэлцүүлэгийг хэлэлцэнэ. Хариуцлага тооцох асуудал яригдана. Нүүрсний түр хорооны асуудал бас яригдана. Нээлттэй хэлэлцүүлэг, бас хариуцлагын асуудал яригдана.
Түүхэн шийдвэр гаргах үүрэг хариуцлага бүхий Хаврын чуулган юм шүү. Үүлэн чөлөөний нар шиг боломж энэ хаврын чуулганд байгаа. Үүнийг алдах юм бол Монгол Улсс өмнөх 30 жилийнхээ алдааг тээгээд явна.
Хөгжье гэвэл, улс төржилтөө хаяад улс эх орныхоо эрх ашгийн төлөө улстөрийн намууд нэгдэж чаддаг, иргэдээрээ нэгдэж чаддаг суурь тогтолцоогоо өөрчилж байж цааш явна шүү, бид нар. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал, парламентын дархлааны асуудал яригдана. Парламентын гишүүдийг хоёр дахин нэмэгдүүлэх асуудал, 76 тойргийг нэг тойрог болгох асуудал яригдана. Том бүтээн байгуулалтаа шийдэж чадах уу гэдэг асуудал яригдана. Энэ асуудлуудыг мөнгө төлөхгүйгээр шийдэж чадна. Боломж нь байна. Хийх хугацаа нь энэ Хаврын чуулган юм. Нүүрсний хулгайтай холбоотой авлигын асуудал прокуророос удахгүй парламентад оруулж ирэх юм билээ. Нээлттэй хэлэлцэх ёстой. Хууль, шүүхийн байгууллагуудад хэргээ мөрдөх, шалгах ажлыг нь чөлөөтэй явуулах боломжоор хангах ёстой. Түдгэрлзүүлэх ёстой. Хөгжлийн банкны асуудал шүүхээр бас явагдах юм билээ. Дахиад асуудал орж ирнэ. Бид хулгайч нартайгаа тэмцэж чадахгүйгээр цааш хөгжих боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэл (2)