Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргажээ.
Ерөнхий сайдын захирамж гарснаар Т.Аюурсайхан нь сайдын албанаас чөлөөлөгдөж буй юм.
УИХ-ын намрын чуулган завсарласан байхад буюу өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь сайдын болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Энэ асуудлыг Ерөнхий сайд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар хаврын чуулган эхэлсэн даруйд хэлэлцэн шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан. УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээгээд буй. Тэгвэл энэхүү нээлттэй зэрэгцэх шахам Засгийн газрын нэг сайд чөлөөлөгдөж байна.