Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
- Монгол Улсын Засгийн газар, Австрийн "Юникредит банк" ХК хоорондын экспортын зээлийн гэрээ,
- Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургууль болон эмнэлэгүүдийн тоног төхөөрөмж шинэчлэх төсөл,
- Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай,
- Зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай,
- Барилга байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай,
- Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтыг батлах тухай,
- Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай зэрэг 12 асуудал хэлэлцэхээр болон танилцахаар товложээ.