
АНУ-ын
ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сүүлийн мэтгэлцээн өчигдөр
орой болж өндөрлөлөө. Линн их сургуулийн танхимд болсон 90 минутын
мэтгэлцээн тун ч өрсөлдөөнтэй болсон байна. Гурав дахь мэтгэлцээнд
гадаад бодлогын асуудлыг түлхүү хэлэлцсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сүүлийн мэтгэлцээн өчигдөр орой болж өндөрлөлөө. Линн их сургуулийн танхимд болсон 90 минутын мэтгэлцээн тун ч өрсөлдөөнтэй болсон байна. Гурав дахь мэтгэлцээнд гадаад бодлогын асуудлыг түлхүү хэлэлцсэн юм.
“Ройтерс” агентлаг өчигдрийн мэтгэлцээнийг
“Сонгууль эхлэхэд хоёр долоо хоног үлдсэн байна. Сүүлийн мэтгэлцээнд Барак Обама Митт Ромнийн нэр хүндийн огцом өсөлтийн дарахын тулд түүнлүү шургуу дайрлаа” хэмээн дүгнэжээ.
Хамгийн олон хүн үзсэн сүүлийн мэтгэлцээн гадаад бодлогын асуудлаас хальж дотоод бодлого руу хальсан байна. Ажилгүйдэл өндөртэй, өр ихэссэн Америкийн эдийн засгийн талаарх ярианд Барак Обама будилсан нь Митт Ромнид таатай байсан гэнэ.

Телевиз үзэгч сая сая хүний саналын эргүүлэх сүүлийн мэтгэлцээнд Барак Обама эхнээсээ дуусах хүртэл “дайрах” байр суурьтай байсан байна. Ардчилсан намын Барак Обама бүгд найрамдах намын Митт Ромнийн АНУ-ын усан цэргийн армид онгоц нэмэх санаачлалгыг нь элэг доогь болгож, Дундад дорнодод баримтлах бодлогын санаачлагыг нь шүүмжилсэн байна. Тэрээр Митт Ромниг америкийг олон жилийн өмнөх хүйтэн дайны байр суурьт аваачихыг хүссэн хэмээн буруутгажээ.
Үүний хариуд Митт Ромни “АНУ-ын усан цэргийн 285 онгоцыг 300 л болгож өсгөнө” гэж хэлсэн нь Обамад чангахан “цохилт” болсон байна.

Харин Обама өрсөлдөгчийнхээ гадаад бодлогын баримтлалыг буруушааж “Цөөхөн морь, хэдхэн цэрэгтэй улс төрч” хэмээн тодорхойлсон байна. Обама
“АНУ-ын геополитикийн гол цэг ОХУ байсан үеийг цаг хугацааг ухрааж л харна. Хүйтэн дайн өнгөрөөд 20 жил болж байна. Хэрвээ энэ үе таны гадаад бодлогод хамаатай бол Митт Ромни та 1980 оны үеийн гадаад бодлогыг баримтлах гэж байгаа мэт санагдлаа” хэмээн хэлсэн байна.
Санал асуулгаар огцом өссөн нэр хүндээ унагаах алдаа хийхийг хүсээгүй Ромни Обамагийн Дундад Дорно, Хойд Африкт баримталсан бодлого энэ бүс нутаг дахь Аль-Кайда бүлэглэлийн заналхийллийг буруулж чадаагүй хэмээн хэлжээ. Тэрээр
“Өнөөдрийн хэлэлцэх асуудал надруу дайрах биш шүү дээ” хэмээн хэлээд “Надруу дайрснаар Дундад Дорнодод баримтлах бодлогын асуудал шийдэгдэхгүй” хэмээн өмгөөлсэн шинжтэй ярьжээ.
Массачусеттс мужийн амбан захирагч асан Митт Ромнийн мэтгэлцээний үеэр сурталчилсан гол бодлого нь АНУ-ын хямарсан эдийн засгийг сэргээх яриа байлаа. Түүний
“Америкийн үндэсний аюулгүй байдал хүчтэй эдийн засгаас шалтгаална” хэмээн хэлсэн нь эдийн засгийн асуудал руу дахин халихад хүргэжээ.

Эхний мэтгэлцээнд Митт Ромни, хоёр дахид Барак Обама ялсан. Харин сүүлийнх Митт Ромнигийн талд үлдсэн болов уу.
Д.Идэр