Хөгжлийн банкны нээлттэй сонсголын гурав дахь шатны сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор "Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл"-ийн асуудлыг хэлэлцэж байна.
Уг зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, түр хорооны гишүүн Т.Доржханд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас асуулт асууж, хариулт авлаа.
Т.Доржханд: Сүүлийн 10 жилийн хугацаанд арьс шир, ноос ноолуурын үнэ өссөнгүй. Миний хувьд төслийг хангалтгүй гэж үзэж байна. Дэмжээд байхад энэ салбар яагаад босож ирэхгүй байна вэ?
УИХ-ын гишүүн, гэрч Ш.Адьшаа "Би тодорхой хэлээд байх шиг байх юм Т.Доржханд гишүүн ээ. Би энэ салбарын хүн биш. Хийж бүтээе гэж ороод одоо ингээд сууж байна. Төрийн зүгээс бодлого, хөгжил ярьдаг ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй. Тэнд байдаг хүмүүс улс төрийн зорилгоор аливаа ажлыг гацаадаг жишээ нь энэ байгаа юм. Цэвэрлэх байгууламжийн барилгыг барихын тулд найман тэрбум төгрөгийг төр гаргасан ч одоо хүртэл барьж дуусгаагүй байдаг. Би зугтаах зүйл хийгээгүй. Тиймээс зугтахгүй. Би иргэн байхдаа авсан. Иргэн байх даа төлсөн. Энэ сонсголоор эргэлзээтэй байсан хүмүүс зөв ойлголт авсан байх" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)