Хөгжлийн банкны нотлох баримт шинжлэн судлах сонсголын гурав дахь шат өнөөдөр эхэллээ.
Сонсголын эхэнд АСЕМ Виллагийн зарцуулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрчүүдээс асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хэзээ орон сууц болгох шийдвэр гаргасан бэ. Ямар зөвшөөрөл олгож байсан бэ?
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ асуултад хариуллаа.
Тэрбээр "АСЕМ Вилла-тай холбоотой 2015 оны долдугаар сарын 3-ны өдөр тухайн үед Д.Оюунхорол сайд ажиллаж байсан, тус сайдын тушаал гарсан байдаг. Үүний дагуу 2015 оны долдугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Богд хан уулын Хүрхрээгийн аманд нийтдээ 4га талбайг Мариот ХХК-д олгосон. 2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр улсын тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ албан ёсоор байгуулагдсан. Гэрээний дагуу амралт аялал жуулчлалын бааз нь нэг ээлждээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадал бүхий дээд зэрэглэлийн 50 зочид буудал зоогийн газар, авто зогсоолоос бүрдэнэ гэсэн гэрээг албан ёсоор байгуулсан. Хувийн орон сууц барих зөвшөөрөл гараагүй. Аялал жуулчлалын зориулалтаар явж байгаа" гэв.
АСЕМ Вилла төсөлд Хөгжлийн банкнаас дамжуулан олгосон 125 тэрбумын зээл түүний зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж дууслаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (8)