Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороо 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдаж, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн асуудлаар цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах хүрээнд Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн.
Гурав дахь шатны сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэлж, таван өдөр үргэлжлэх бөгөөд энэ удаагийн сонсголд Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн 1,6 их наяд төгрөгийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүн” сэдвээр зохион байгуулахаар төлөвлөж нийт 240 гаруй иргэн, хуулийн этгээдийг гэрчээр дуудсан байна.
Тухайлбал, гэрчээр дуудагдсан тухайн цаг үеийн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сонголд оролцож байна.