ОХУ-ын ЭСЯ-наас Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим сурагч, багш нарт дайныг сурталчилах "Эр зоригийн хичээл"-ийг зохион байгуулсан. Үүнийг иргэд эгдүүцэн хүлээн авч байгаа билээ. Энэ асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсандаа дараах байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа зохион байгуулсан болон байгуулахыг оролдсон этгээдүүд хариуцлага хүлээлгэх ёстой. Бидний үр хүүхдүүд элдэв үзэл суртлын золиос болох ёсгүй. Мэдээллийг шалгаж,нягталья" гэжээ.
Сэтгэгдэл (8)