Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын Ерөнхийлөгч Сью Лаянз, Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нарт бараалхав.
Австрали улс нь парламентын дээд, доод хоёр танхимтай. Дээд буюу сенатын танхим нь 76 гишүүнтэй, доод буюу төлөөлөгчдийн танхим нь 156 гишүүнтэй. Сонгууль нь 2022 оны 05 дугаар сард болж Хөдөлмөрийн нам олонхийг бүрдүүлжээ.
Уулзалтын үеэр талууд Монгол, Австралийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсны нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, боловсрол, хүмүүнлэгийн салбарт идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлсэн. Цаашид хоёр улсын харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллагуудын шугамаар идэвхтэй хамтран ажиллах нь зүйтэй гэж үзэв.
Мөн энэ үеэр боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, түүний дотор Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцагсдын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсэв.
Сэтгэгдэл (2)