Ардчилсан намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн Баасан гарагт "Variety of democracy" гэх олон улсын байгууллага судалгаа шинжилгээний үр дүнгээ танилцуулсан.
"Ардчиллын тайлан 2023" гэх судалгаанаас аваад үзвэл, Монгол Улс ардчиллаас ухарч, үнэ цэнээ алдаж байна. Цаашилбал дарангуйллын анги өргөтгөх үе шатандаа орсон байна гэдгийг судалгааны дүнгээр нотолсон. Энэ байгууллагын судалгаанд нийт 197 улс орсноос Монгол 74 дүгээр байрт жагссан байна.
Дээрх индексийг зургаан үзүүлэлтээр хэмжиж гаргасныг танилцуулъя.
- Либерал ардчиллын индекс 2017 онд 64 дүгээрт байсан бол 77 оноо буурч 13 дугаар байрт
- Сонгуулийн ардчиллын индекс 62 дугаарт орж байсан бол 81 дүгээр байр руу
- Либерал индекс 72 дугаараас 74 дүгээр байр руу
- Тэгш эрхийн индекс 46 дугаарт байсан бол 88 дугаар байр руу
- Оролцооны индекс 92 дүгээрт байсан бол 124 дүгээр байр руу
- Зөвшилцөх индекс 36 дугаарт байсан бол 73 байр руу ухарсан байна.
Сүүлийн таван жилд байгаагүйгээр ардчиллын индекс ухарсан байна. Ардчиллын индекс хүний эрх, эрх чөлөө хуулийн өмнө тэгш байдал, сонгуульд оролцох иргэдийн оролцоо, парламент, шүүх засаглалыг хэр үнэнч байгаагаар үнэлдэг индекс ихэссэн. Энэ судалгааны дүнг илүү нарийн аргаар гаргаж байгаа хэмээн ардчилсан дүгнэж байгаа.
Оролцооны индексээр ухарсан нь Монголын ард түмний сайхан амьдрах боломжийг хулгайлсан албан тушаалтнуудад хариуцлага тооцоогүй, шударга ёс замхарч байгаагийн нэг илрэл юм.
Ардчилал ухарч үнэ цэнээ алдаж, Монгол Улс дарангуйлал руу явж байгаа хэмээн олон улсын судалгаанд гарч байна. Тиймээс АН эрх чөлөө шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (6)