Авлигатай тэмцэх ажиллагааны хүрээнд хэрэжүүлэхээр төлөвлөж буй таван "Ш" ажиллагааны Шүгэл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсын хурцадсан асуудал болоод буй авлигатай тэмцэх үйл хэрэгт бид хамтдаа тэмцэх хэрэгтэй. Шүгэл ажиллагааны хувьд ажлын хэсэг байгуулагдсан.
Бид 2017 оноос хойш авлиганы төсөөллын индексээр жил ирэх тусам оноо алдаж байна. 2022 оны байдлаар авлигын төсөөллийн индексээрээ 33 оноо авч 180 гаруй улсаас 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Мөн авлигын хэргээр шүүхээс яд авсан этгээдүүдийн тоо нэмэгдэж байна. 2018 онтой харьцуулахад 10 дахин нэмэгдсэн.
Иймд иргэдээс мэдээлэл авч, хамтран ажиллах зорилгоор энэ ажиллагааг эхлүүллээ. Ажлын хэсгийг би ахалж ажиллана. Иргэд шүгэл үлээж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Мэдээлэл өгөгчийн аюулгүй байдал, нууцлалыг чандлан хадгалахад бид анхаарна. Та бүхэн 11-11 дугаарын утас, ажлын хэсгийн гишүүдийн цахим хаягууд, шуудан болон цахим сүлжээнд нээх Шүгэл хуудсаар дамжуулан мэдээлэл авна. Мэдээллийг баасан гараг бүрийн өглөө 09.00-12.00 цагийн хооронд мэдээллийг авна" гэв.
Д.Батчулуун