Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газраас энэ оныг Монголд зочлох жил болгон зарласан. Гуравдугаар сарын байдлаар 40 мянган жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн. Эхний зургаан өдрийн байдлаар 10 мянган жуулчин ирсэн тоон мэдээлэлтэй байна. Бид жуулчдыг хүлээн авахад бэлэн үү гэх холбоо бүхий асуудал бий. Мөн нүхэн жорлонтой холбоотой асуудал яригдаж байгаа. Нүхэн жорлонг өөрчлөх ёстой.
Төлбөрт тооцоотой холбоотой асуудал бий. Тухайлбал, БНСУ-ын иргэд манай улсад ирээд воны картаараа үйлчлүүлэх боломжийг Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн. БНХАУ-ын иргэд Wechat өргөн хэрэглэдэг иргэд шууд төлбөр тооцоогоо хийх сисемийн оруулсан.
Шинэ нисэх буудал руу автобус тогтмол явуулахаар ярилцаж байна. Сөүл рүү хоёр талдаа сая хүрэхгүй төгрөгөөр нисдэг болно. Japan airline ирэх зургаадугаар сараас УБ-Токиогийн чиглэлд тогтмол нислэг үйлддэг болно. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Кувейт улсад ажиллаж байна. Тус улстай болон АНУ руу шууд нислэг үйлдэнэ.
Жуулчдыг хүлээн авахаас өмнө хогоо цэвэрлэх, нүхэн жорлонгуудаа шийдэх, орон нутгийн зам дагуу амрах цэгүүд байгуулах шаардлагатай. Орон нутгийн зам дагуу үхсэн малын сэг зэм их байна. Эдгээрийг цэвэрлэх үүргийг аймгийн Засаг дарга нарт өгсөн" гэв.
Д.Батчулуун