Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөгжлийн банк ямар зорилготой байгуулагдсан бэ гэдгийг санах хэрэгтэй. Эх үүсвэр нь гаднаас бонд маягаар орж ирдэг байсан. Гаднын хөрөнгө оруулагч нарт ярихдаа Монгол Улс Хөгжлийн банкыг байгуулсан. Нэг доллар Монгол Улсад оруулж ирвэл ирээдүйд гурван доллар, таван доллар болон өгөөжөө өгнө гэсэн.
Харамсалтай нь зориулалтын бусаар ашигласан. Мөн зээл авах процессын хувьд тодорхой хэмжээний эрх мэдлээ ашигласан зүйл гарсан.
Зориулалт бусаар ашигласан зээлийг маш сайн анхаарах ёстой. Зориулалт бусаар ашиглах нь санхүүгийн эрүүгийн гэмт хэрэг. Эргэж банканд төлөгдсөн, төлөгдөөгүй нь хэмээгүй, юунд зарцуулсаныг нэг бүрчсэн судалж гаргах нь чухал" гэв.
Д.Батчулуун