Засгийн газраас авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх "таван Ш" ажиллагаа явуулахаар болсон билээ. Түүнийг нэг болох "Шувуу" ажиллагаа энэ долоо хоногоос эхэлж буй юм.
Өнгөрсөн долоо хоногт шилэн нам хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шувуу ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийг зарлаж, иргэний гадаад паспортын үйлчлэх хугацааг цуцалж, хүчингүй болгох асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ асуудлыг УИХ-д оруулна" хэмээн мэдэгдсэн.