Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалт өнөөдөр болж байна. Энэ үеэр Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр“Бүгд Найрамдах Казахстан Улс цахилгаан машины хэрэглээнд 100 хувь шилжих шийдвэр гаргаж, гэр хорооллын өрхүүдийнхээ 50 хувийг гаазанд холбосон байна. Монгол Улсын хувьд цахилгаан автомашины хэрэглээг 2025 он гэхэд 30 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байгаа.
Европын сэргээн босголтын банк болон бусад олон улсын байгууллагуудтай хамтарч цэнэглэх цэгүүдийг нийслэлийн 67 зогсоол дээр байгуулахаар ажиллаж байна.
Мөн гаалийн татвар болон бусад төрлийн татвар, урамшуулалтай холбоотой асуудлыг хөндөх шаардлагатай байгаа. Тухайлбал, цахилгаан авто машиныг хэрэглэснээр нэгдүгээр эгнээгээр дугаарын хязгаарлалтгүй зорчих, зогсоол үнэгүй ашиглах, шөнийн цахилгаан илүүдэлтэй байдаг учраас цэнэглэлтийг үнэ төлбөргүй болгох гэх мэт урамшууллын асуудал дээр ажиллаж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулна.Агаарын бохирдол зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болсон учраас цаашдаа үндэсний хэмжээнд агаар орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэх ёстой гэж харж байна.
Агаарын бохирдлыг үүсгэж байгаа зүйл ганц утаа биш. Монгол Улс хэт хуурайшилттай, нуур, гол, цөөрөм бага учраас чийгшил бага байдаг. Үүнтэй холбогдуулан Байгаль Орчин, Аялал Жуучлалын Яам санаачлан хотуудад төв суурин байгууламжид төвлөрсөн хөв, цөөрмүүдийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Улаанбаатар хотын нийт хуурайшилтын хэмжээг тогтоож 18 хөв, цөөрмүүдийг байгуулах хэрэгтэй гэсэн шийдлийг гаргаад олон улсын байгууллагуудтай эхний хэлцлүүдийг хийгээд явж байна” гэв.
Сэтгэгдэл (3)