Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Таван Ш ажиллагааны хувьд тухайн иргэн яллагдагчаар татагдсан, буруутай нь тогтоогдсон тохиолдолд гадны улс орнууд дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Харин сураг төдий мэдээллээр тэрийг гадаадад явна, тэрийг олоод ир гэвэл Засгийн газар зөвшөөрөхгүй. Манай улс дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй. Хүмүүнлэгийн гэрээ конвенцыг зөрчөөгүй. Өчигдрийн хүний тухайд НҮБ-ын харъяа байгууллагуудад хандсан. Зарим улс орнууд өөр улс руу автал нь байлгаж байгаач гэсэн. Шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлээд өнөөдөр буцаасан.
ОХУ руу буцаагүй. Казакстан руу буцаагүй. Өөр улс руу явсан. Тухайн хүн мэдээллийг нууцлаарай гэсэн учир нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна.
Чех улсад 12 мянган иргэн ажил хийж байгаа. Тэдгээр хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгах, ажилласан жилийг тооцож тэтгэвэр авах хэлэлцээрийг Чехийн талтай 7,8 жил ярьж байгаа. Үүний эцэст энэ жил байгуулахаар болж байгаа. Энэ арга хэмжээг олноороо Монгол иргэд ажилладаг улс орнуудтай мөн ярьж байгаа. Захаасаа үр дүн гарч байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)