Ардчилсан намаас Улсын Дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгөх үеэр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улсын дээд шүүхийн гаргасан шийдвэр нь улс төрийн намын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг ноцтойгоор зөрчсөн учраас нэхэмжлэл гаргасан. Харин өнөөдөр 2023 оны хоёрдугаар сарын 9-ны өдрийн шүүх хуралд оролцсон шүүгчид ашиг сонирхлын зөрчилтэй буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэр гаргасан тул шалгуулах гэж байна. Шүүгчид өөрсдөө гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй мэдээлэл сошиал сүлжээгээр их явж байгаа. Мөн нийт шүүгчдийн 63 хувь нь гэмт хэрэгт холбогдсон талаар мэдээллийг Ц.Оюунгэрэл өгсөн.
Цаашид Улсын дээд шүүхийн шүүгчдэд итгэж болох уу, үгүй юу гэдгийг тодруулах үүднээс өнөөдөр АТГ-т гомдол гаргаж байна.
Улсын дээд шүүхийн хууль бус шийдвэрийг холбогдох шүүхийн байгууллагад хандана. Иргэдийн дунд Улсын дээд шүүхийн шийдвэр бол цаашаа өөр шүүхэд хандаж болохгүй гэх ойлголт бий. Улс төрийн намын бүртгэлийг хөтөлж буй үйл ажиллагаа бол захиргааны хэргийн чиг үүргийг гүйцэтгэсэнтэй холбогдуулан шат дараатай гомдол гаргаад явж байна" гэв.
Д.Батчулуун