Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар манай яам гурван асуудал шийдвэрлүүллээ. Нэгдүгээрт, 193 дугаар тогтоолд өөрчлөлт орууллаа. Уг тогтоолд өөрчлөлт оруулж байгаа гол шалтгаан нь эрчим хүчний нүүрс.
Тодруулбал, нүүрсийг гурван стандартаар гаргадаг. Үүнээс шалтгаалан нэлээн өндөр үнээр АМНАТ тооцдог байсан бол одоо 30 болгон нэмэгдүүлж байна. Үр дүнд нь эрчим хүчний нүүрс экспортлох юм. Одоо экспортолж байгаа нүүрсний 90 гаруй хувийг коксжих нүүр эзэлдэг. Тиймээс эрчим хүчний нүүрсээ яах вэ гэдэг асуудал бидний өмнө тулгараад байлаа. Тиймээс 193 дугаар тогтоолоор нүүрсийг угаах, боловсруулах нөхцөлийг сайжруулж өгч байгаа юм.
Эрчим хүчний нүүрсийг 30, 40 ам.доллароор экспортлосон тохиолдолд АМНАТ авдаг байх зэрэг ялгааг гаргаж өгч байна.
Хоёрдугаарт, газрын тосны үйлдвэр УУХҮ-ийн яаманд харъяалагдаж байсныг "Эрдэнэс Монгол" компани руу шилжүүлж байна. Эл үйлдвэрийн бодлогын асуудал шийдэгдсэн, одоо аж ахуйн асуудлууд үлдсэн. Үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах үүрэг "Эрдэнэс Монгол" компанид оноогдож байна.
Мөн Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулах ажлыг хэлэлцлээ. Энэ хороог байгуулснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгоход орших юм. Зэс хайлуулах, ган үйлдвэрлэх зэрэг ач холбогдолтой" гэв.
Д.Батчулуун