Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-д айлчлиллаа. Айлчлалын хүрээнд монгол иргэдэд визгүй зорчуулах талаарх саналыг тавьсан. Визний нөхцөлийг харьцангуй хөнгөлөхөөр болсон. Тодруулбал Солонгосын талаас эрүүл мэндийн үйлчилгээ авах өвчтөн, тэдний асран хамгаалагчдад олгох визний нөхцөлийг хөнгөлөхөөр болсон. Цаашлаад визгүй болгоно гэдгээ мэдэгдсэн.
Мөн олон удаагийн визийг тодорхой чиглэлд олгодог байсан бол мульт-визийг олгох төрлөө нэмэхээр болж, хүндрэл бэрхшээлийг арилгая гэсэн хариуг хэлсэн.
Мөн БНСУ, Монгол Улсын хооронд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь Монголоос БНСУ-д ажиллаж, хөдөлмөр эрхэлж байгаа ард иргэд болон хөрөнгө оруулалт хийсэн бизнесийн байгууллагын эрх ашгийг хамгаалах чиглэлд Солонгосын талд тавигдаж байна. Солонгосын талаас Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа хөдөлмөр эрхэлж байгаа ард иргэдийг эрх ашгийг хамгаалах чиглэлд энэхүү гэрээгээр хамтран ажиллана. Хөрөнгө оруулагчдын зүгээс хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг тодорхой болгооч гэдэг. Иймээс эрх зүйн орчныг тодорхой болгоно.
Гуравдугаарт, Газрын ховор элементийн судалгааны хамтарсан төв байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурагдсан.
Газрын ховор элемент бол Монгол Улсын байгалийн баялгийн ихээхэн нөөц гэж Засгийн газар, уул уурхайн судлаачид үздэг.
Энэ утгаараа газрын ховор элементийн салбарыг эргэлтэд оруулах, улс орны хөгжил, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг салбар болгохын төлөө зорин ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун