УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөжглийн банкны хэргээр яллагдагчаар татагдсан албан тушаалтнуудад холбогдох хэргийг Шүүхийн шатанд хаалттай хэлэлцэж, ял завшихаас сэргийлэх талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Бар жил ингээд дууслаа. Монголчуудын хувьд их хатуу жил боллоо. Параламентийн сонсголын хүрээнд бүх мэдээллийг нээлттэй, ил тод хүргэсэн. Хөгжлийн банкны яллагдагчаар татагдсан 80 хүнтэй холбоотой асуудал маргааш Сүхбаатар дүүргийн Анхан шатны эрүүгийн хэрэг хянан шалгах дээр шүүх хуралдаан болох юм байна. Шүүх хуралдаан хаалттай хийгдэхээр болсон байна. Яллагдагч нарын өмгөөлөгч нарын зүгээс хаалттай явуулах хүсэлт гаргасан юм байна. Уг хүсэлтийг шүүх хүлээн аваад дэмжчихсэн. Энэ хэргийг хаалттайгаараар нэг мөсөн шийдэх гэсэн мэдээлэл байна.
Энэ хаалттай хуралдах хуралдааныг хүлээн зөвшөөрч болохгүй. Маш олон улс төрийн нөлөө бүхий хүмүүс холбогдсон хэрэг шүү дээ.
Нийт мэдээллийн 90 хувь нь шинэ мэдээлэл байсан. Хоёр их наяд төгрөг хаанаас гарсан юм. Энэ хөгжлийн банкны мөнгө мөн юм уу? Ард иргэдийн татварийн мөнгө. Ард иргэдийн мөнгийг цааш нь дамжуулаад, завчуулаад, зориулалт бусаар ашигласан тов тодорхой хэргийг параламентийн түвшинд хэлэлцээд хууль шүүхийн байгууллагад хүргүүлсэн.
Харамсалтай нь үүнийг буцаагаад хаалттай байдлаар эцэслэн шийдвэрлэх гэж байгаа нь буруу.
Хэрэг хянан шалгах явцад ямар нэг мэдээллийг хуулийн байгууллага өгдөггүй. Параламентийн гишүүний хувьд ч асуухад өгдөггүй. Гэсэн ч бид ажилласан. Бурван сая гүйлгээг нягталж гаргаж ирсэн. Мөн улсын төсвөөс 100 сая төгрөгийг зарцуулалт хийж байж энэ түр хорооны хэргийг зохион байгуулсан. Энэ хэргийг цаашид ил тод, нээлттэй байдлаар хийгээсэй хэмээн зохион байгуулсан. Үүнийг хуулиараа нээлттэй хийх учиртай. Энэ бол төрийн нууц, албан байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудал биш. Тиймээс нээлттэй зохион байгуул гэсэн шаардлагыг тавьж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)