УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хоёр шалтгааны улмаас өргөдөл өгсөн бөгөөд нүүрсний хэрэгт шалгуулна гэсэн юм. Харин Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийг нь шүүмжлээд буй тул УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүнээс огцрох өргөдлөө өгөөд байгаа юм.
УИХ-ын гишүүдийн холбогдсон хэрэг нь 2022 оны арванхоёрдугаар сард төв талбайд болсон жагсаалын үеэр нүүсний томоохон бүлэглэлийг илрүүлж, нэрсийг олон нийтэд зарлах шаардлагаас улбаатай юм.
Харин энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНРТ-ийн Онцлох зочин нэвтрүүлэгт орох үеэрээ нүүрсний хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нараас гадна олон гишүүд байгааг хэлсэн юм.
Тэрбээр хэлэхдээ "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Монголын оюутны холбооны үе үеийн удирдлагууд тодорхой хэмжээний санхүүжилт босгож хэрэгт холбогдсон. Хууль хяналтын байгууллагын шалгалтаар эдгээр хүмүүс нүүрсний хулгайн эсрэг тэмцлийг саармагжуулах зорилгоор жагсаалыг өдөөн турхирсан талаар ярьсан юм.
Мөн Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, Монголын Оюутны холбоог удирдаж байсан Н.Удаанжаргал нар болон одоогийн ерөнхийлөгч А нарыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилогдон тендер авсан тухай дурдсан юм.
Ирэх сарын 15-ны өдөр хаврын чуулган нээлтээ хийнэ. Чуулганы хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол хоёр гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал юм. Дээрх хоёр гишүүн хаврын чуулганаас өмнө бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгсөн нь прокурорын бичиг УИХ-д ирүүлж байснаас дээр хэмээн үзсэн бололтой.