Нийслэлийн Прокурорын газраас "Хөгжлийн банк"-ны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Цагаан сарын баярын өмнө эхэлсэн. Хоёр дахь өдрийн турш хаалттай үргэлжилсэн уг хэлэлцүүлгийг ирэх гуравдугаар сарын 2-нд үргэлжлүүлэхээр болсон билээ. Өргөн бүрэлдэхүүнтэй энэ шүүх хурлыг Улаанбаатар чуулгын байранд хаалттай зохион байгуулж байгаа юм.
Харин гуравдугаар сарын 13-17-нд Хөгжлийн банкны гурав дахь сонсгол болно. Энэ талаар Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Гурав дахь сонсгол дан сюрприз байх болно. Учир нь, урьд нь ер шалгагдаж олон нийтэд ил болж байгаагүй Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан гарсан 2500 зээл, түүний зарцуулалтыг ярина" гэсэн юм.