Ардчилсан намаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан намыг зарлаж байсан түүхэн өдөр тун удахгүй болох гэж байна. Улсын дээд шүүх хуулийн дагуу бүртгэлийг явуулсан бол өнөөдөр шийдвэр ингэж гарахгүй байсан.
Эв нэгдэл гэсэн гоё үгийн ард халхавч хийж, эрх баригчидтай хуйвалдаж, ардчиллын сүр сүлдийг унагааж буй хэсэг бүлэг нөхдүүдийг бид илт буруутгаж байгаа юм. Эрх баригчдын охин нам болох замаар, амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавих замаар асуудлыг шийдэх гэж байгаа хүмүүстэй нэг туган дор нэгдэж чадахгүй.
Бид шударга ёс үйлдлын төлөө явж байгаа. Өнөөдөр Монгол Улсад нүүрсний хулгай, ЖДҮ-гийн хулгай гээд цаашид ямар хулгай бий болохыг мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр гоё сайхан яриад хариуцлага тооцож буй зүйл байхгүй байна. Тэд зарим нэг асуудлыг гаргаж тавьж буй боловч эцсийн хариуцлага, хуулийн дагуу хийх зүйлсийг ерөөсөө хийхгүй байгаа. Цаг хожиж, сонгууль руу бүх асуудлыг зориудаар ойртуулж байгаа. Ийм үед Улсын дээд шүүх намын бүртгэлийг хийхдээ маш бүдүүлэг, хууль бус үйлдэл хийсэнд харамсаж байна. Бид өнөөдөр Улсын дээд шүүхэд итгэхгүй байна. Дээд шүүхийн бүрэлдэхүүн гэмт хэргийн үүр уурхай болсон, гэмт хэрэг хийсэн хүмүүсээс бүрдэж байна. Халдашгүй цайз мэт байгууллага дотор орж нуугдчихаад гэмт хэргийн үүр болгож байна. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 15 хүн нь онц ноцтой гэмт хэрэгт холобгдож байсан. Нэг ч хүн эрүүгийн хариуцлага хүлээгээгүй. Үндэслэлгүй хэрэгжсэн долоон хүн, ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон зэрэг цааш дурдвал бий" гэв
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)