Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хоёр дахь өдрөө зохион байгуулж буй. Урьдчилсан шатны уг хэлэлцүүлэгт УИХ-ын нэр бүхий гишүүд оролцох байсан. Гэвч УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн биеэр оролцож байгаа бөгөөд бусад нэр бүхий гишүүд өмгөөлөгчөө оролцуулсан байна.
Хэлэлцүүлэгийн эхний өдөр талуудын саналыг харгалзан үзэж, хаалттай горимд хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлэлцүүлэгийг нээлттэй явуулж өгөх хүсэлтийг өчигдөр хүргүүлсэн. Гэсэн ч хэлэлцүүлэг одоог хүртэл хаалттай үргэлжилсээр байна.
Иймд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн твиттер хаягтаа гурван саналыг хуваалцлаа.
- Тусгаарлах - Засгийн газрын тогтоолд Хөгжлийн банкны зээлтэй холбоотой үг, үсэг байхгүй тул хэргийг салгах
- Шүүхээр хурдан шийдэх - Авлигатай тэмцэх газар, Прокурор захиалгатай тул буцаахгүй байх
- Нээлттэй хийх - Хэрэг хийгээгүй, нуух юм байхгүй тул олон нийтэд ил тод нээлттэй мэдээллэх гэсэн гурван саналыг хуваалцжээ.