Ардчилсан нам мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан намынхаа мянга мянган гишүүд, дэмжигчдэд талархал илэрхийлмээр байна. 80 мянган хүнтэй Ардчилсан намын даргын сунгаа явагдсан. Энэ сунгаагаар намайг сонгосонд баяртай байна. Улсын дээд шүүхийн бүртгэл хариуцдаг хэсэг нь байгаа байдлыг байгаагаар нь тавих ёстой. Тэнд авлигалд идэгдсэн, дохио зангаагаар хөдөлдөг хүмүүс байгаа ч шударга хүмүүс мөн байна. 25 шүүгчийн дотор ганцхан саналын зөрүүтэйгээр шийдэгдсэн байна.
Хамгийн сүүлд хүсэж буй зүйл бол Ардчилсан намыг буцаагаад байранд нь оруулах. Энэ бүх зүйлийг ард түмэн дэмжиж байна. Хийж буй зөв зүйлээ үргэлжлүүл хэмээн хэлж байна. Маш их урам авлаа.
Ардчилсан намын төрсөн өдөр хоёрдугаар сарын 18-нд болох гэж байна. Намайг сонгосон Монголынхоо ард түмэнд талархал илэрхийлье. Та бүхний итгэлийг алдахгүй. Ардчилсан намын дууг хэн ч хааж чадахгүй, хэн ч дагуул болгож чадахгүй. Үүний төлөө бид тэмцэнэ" гэв.
Д.Батчулуун