Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдаж буй. Уг хэлэлцүүлэгийг өмгөөлөгчдийн саналын дагуу хаалттай хэлэлцэхээр болсон юм. Тэгвэл УИХ-ын Н.Алтанхуяг хэлэлцүүлэгийг нээлттэй явуулах хүсэлтийг гаргажээ.
Тэрбээр хүсэлтдээ "Миний бие "Хөгжлийн банк"-тай холбоотой гэмт хэрэг үйлдээгүй тул урьдчилсан хэлэлцүүлэгийн надтай холбоотой хэсгийг олон нийтэд ил тод, нээлттэй явуулж өгнө үү" гэжээ.
Сэтгэгдэл (1)