Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдаж байгаа билээ. Хэлэлцүүлэгийн эхэнд өмгөөлөгчдийн хүсэлтийг шүүгч хүлээн авч, хуралдааныг 13.30 цаг хүртэл хойшлуулсан. Ийнхүү хэлэлцүүлэг 13.30 цагт эхэлсэн бөгөөд дахин талуудын саналыг авч хаалттай горимд шилжсэн юм.
Өнөөдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцож буй.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг уг хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцож байна. Тэрбээр Хөгжлийн банкны хэрэгт хувийн асуудлаар холбоогүй бөгөөд Засгийн газрын тогтоол буюу олонхоороо гаргасан шийдвэрийн яллагдагчаар татагдсан юм.
Өөрөөр хэлбэл, нүүрсний экспортыг дэмжих тухай гэх нэртэй Засгийн газрын тогтоолыг үндэслэн яллагдагч болгосон юм.