Чунчин-Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих хамтарсан хурал боллоо. Энэ хурлын үеэр Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үг хэллээ.
Тэрбээр "Хоёр орны ард түмний найрамдалт өнө эртний түүхтэй уламжлалт харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбар чиглэлд эрчимтэй хөгжин шинэ утга агуулгаар хөгжиж байгаа билээ. Узбекистан улсын Самарканд хотод болсон Монгол, Орос, Хятад улсын төрийн тэргүүнүүдийн гурван талт хамтын ажиллагааны зургаадугаар уулзалтын үеэр Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гурван талт хамтын ажиллагааны чиглэлд тодорхой ахиц гаргах тохиролцоонд хүрсэн үйл явдлууд болсон.
Мөн өчигдөр Чинчин хотын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр хоёр хотын цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засаг, нийгмийн харилцааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргах өргөн хүрээнд маш тодорхой хамтын ажиллагааны ажиллах чиглэлээр харилцан тохиролцож, бидний энэ удаагийн айлчлалын томоохон үр дүн боллоо.
Хамтарсан хурал нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх маш чухал ач холбогдолтой гэдгийг бид бүхэн харж байгаа. Улаанбаатар хот нь Монгол Улсын нийслэл бөгөөд нийт хүн амын 50-аас дээш хувь, ДНБ-ны 67 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа нийгэм эдийн засгийн цогцолбор төв мөн. Өнгөрсөн хугацаанд бид хотын эрхзүйн орчныг сайжруулах, бие даасан эдийн засаг болгох чиглэлд ажиллаж, эрхзүйн тухай хуулийг шинэчлэн найруулан, батлуулсан нь Улаанбаатар хотын цаашдын хөгжлийг эрчимжүүлэх томоохон боломжийг нээсэн гэдгийг энд онцлон тэмдэглэж байна.
Даян дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу УИХ, Засгийн газрын дамжлэгтэйгээр хотоо дижитал технологид суурилсан ухаалаг хот бүхий ногоон экологийн тэнцвэрийг хангасан хот болгох зорилго тавин ажиллаж буйгаа энэ дашрамд хэлэхийг хүсэж байна.
Мөн түүнчлэн эрүүл аюулгүй, сайн засаглалтай, эдийн засгийн хувьд бие даасан, бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн, автозамын түгжрэлийн асуудлаас ангижирсан дэлхийн жишигт нийцэх орчин үеийн хотыг бүтээн байгулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. Чинчон хотын тэргүүн туршлага, техник технологи, ноу хауг Улаанбаатар хотын зам, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог хурдны замын төслийг танилцуулахаар бэлдсэн билээ. Өнөөдрийн уулзатаар хоёр хотын хамтын ажиллагаа үргэлж бие биедээ тусалсан,найрсан байдлаар хамтдаа хожих зарчмаар явах нь ойлгомжтой бөгөөд тодорхой болж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)