Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судлах бөгөөд 39 хүнийг гэрчээр дууджээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас асуулт асууж, хариулт авлаа.
Б.Энхбаяр: Ч.Ганбат нь таны сайдын зөвлөхөөр ажиллаж байсан байна. Та төмөр зам барих ажлын хэсгийн ахлагчаар ажиллуулж байсан тушаал гарч ирлээ.
Х.Баттулга: Мэдлэгтэй, боловсролтой хүн хэрэгтэй байсан. Бид барууны компанитай ажиллах шарадлагатай болсон, хэл устай 30, 40 орчим залуусыг цуглуулсан. Засгийн газраас Сү.Батболд “Зөгийн үүр” хөтөлбөр зарласан. Тэр хөтөлбөрийн дагуу залуучууд ирсэн. Ажиллуулаад эхэлсэн. “Маккензи” орж ирээд хамтарч ажиллах компаниа сонгосон.
Б.Энхбаяр: Төмөр зам барих зөвлөх үйлчилгээнд “Маккензи” компани шалгарсан. Тус ажлын хэсгийн ахалж ажиллаж байсан Ч.Ганбат нь өөрийнхөө Либертари партнерс компанийг шалгаруулсан байна.
Х.Баттулга: УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэр гараад ажил эхлэх болсон. Монголчууд анх удаа хөрс суулгалтын ажил хийж байгаа учир туршилтын ажлыг эхлүүлсэн. Тодорхой хэмжээний зардлуудыг тодорхой компаниуд өөрсдийн хөрөнгөөр гаргаад явсан. Түүхэндээ бид төмөр замын талаар ямар ч ойлголтгүй байсан. Тэгэхэд одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа Б.Дэлгэрсайхан Дорноговь дээр хөрс хуулалтын ажил эхлүүлж байсан. Дорнод аймаг дээрээс Х.Ганбат гэж эхэлж байсан. Үүнийг чинь зөндөө шалгасан.
Б.Энхбаяр: Ч.Ганбатыг эрэн сурвалжилж байна уу? Түүнийг ирээд хэрэггүй гэж та хэлж байсан.
Х.Баттулга: 2014, 2015 оны асуудал шиг санагдаж байна. Ч.Ганбат Конверци банк дээр ажилладаг байсан. Ч.Ганбатыг урьж авчирсан гэсэн үг. Ажлуулаад явж байтал оффис зэргийг нь лацадхаар над дээр асуудал үүснэ. Одоо хаана байгааг мэдэхгүй байна. Төмөр замын ажил явахлаар яагаад хууль хүчнийхэн орж ирж дарамтлаад байдаг юм бэ гэдгийг асуумаар байдаг. Б.Энхбаяр аа, энэ 30 жил бид хамгийн ядуу улс болон хувирлаа. Том төсөл хэрэгжихгүй болохоор мэдлэгтэй хүмүүс Монголдоо ирэхгүй байна. “Либертари партнерс”-т ажиллаж байсан залуу одоо Засгийн газарт ажиллаж байх шиг байна. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг дуудаж авч ирж, наад асуудлаа асууж хариулт авах хэрэгтэй.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)