Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК, Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөл байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Нийт 39 гэрчийг гэрчээр дууджээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас асуулт асууж, хариулт авлаа.
Б.Энхбаяр: Гол дурдагдаад байгаа нь тендерийн зориулалтыг өөрчлөөд зарцуулалт үр дүнгүй болсон гэдэг асуудал яригдаж байгаа юм. Г.Түвшинжаргал гэдэг хүн таны зөвлөхөөр ажиллаж байсан уу?
Х.Баттулга: Г.Түвшинжаргал намайг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад мэргэжилтнээр ажиллаж байсан. Хөдөө ах ахуйн яам руу явахад хамт ажиллаж байсан хэдэн хүн явсан. Г.Түвшинжаргал бол тэдний л нэг. Энэхүү шинжээчийн дүгнэлт дээр ТЭЗҮ-д нийгмийн гэдэг үг орчихсон нь өөрчлөгдсөн байна гээд байгаа юм уу. Б.Энхбаяр аа, юу гэсэн үг юм бэ.
Б.Энхбаяр: Гурав дахь тендер шалгаруулалтад тэнцсэн компани санхүүжилтийнхаа ердөө 28 хувийгсудалгаа хийхэд ашигласан. Үлдсэнийг нь зориулалтын бус ашигласан гэх дүгнэлт гарчихаад байгаа юм.
Х.Баттулга: Ажлын тайланд байгаа байлгүй дээ. Ажлын тайлан байхгүйгээр цааш явахгүй. 2015-2017 он хүртэл энэ асуудлын бүгдийг нь шалгачихсан шүү дээ. Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бүгдийг нь хорьж байгаад шалгачихсан. Тайлан нь 92 хувьтай гээд гарсан байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)