БНТУ-ын өмнөд бүс нутгийн 10 гаруй хот Сирийн зарим хотуудад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 1500 гаруй хүн амиа алдаад буй. Тэгвэл уг харамсалтай явдалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмгэнэл илэрхийлж, захидал илгээжээ.
Тэрбээр "Бүгд Найрамдах Турк Улсын зүүн өмнөд мужуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлж, Гадаад хэргийн сайд М.Чавушолуд захидал илгээлээ. Энэ хүнд цаг мөчид бид туркийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байх болно" хэмээжээ.
Сэтгэгдэл (5)