Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Сонсголоор Хөгжлийн компанийн охин компани болох “Ди Би Эм” лизингээс олгосон санхүүгийн түрээс түүний үр дүн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар шинжээчдийн дүгнэлт сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асууж, хариулт авлаа.
Б.Энхбаяр: АСЕМ-ын үеэр орж ирсэн автобуснууд хаана байгааг хүмүүс асуудаг. 19 автобусыг төрийн байгуулагад өгсөн бол 21-ийг нь хувийн хэвшилд лизингээр өгсөн. Одоо болтол төлбөр дуусаагүй байгаа. Гурван автобус олдохгүй байгаа. Үнэлгээ буруу тогтоосон гэдэг үндэслэлийг тавьж байна. АСЕМ-д хоёр долоо хоног ашигласан. Шинээрээ байсан гэсэн үг. 14 хоногийн элэгдэл яагаад 44 сая төгрөгөөр нэг автобусанд буурч үнэлгээ тогтоочихов оо. Улсын төсөвт алдагдал болж бичигдээд байгаа. Үүнд Ч.Хүрэлбаатар сайд нэмэлт тайлбар өгөх үү?
Ч.Хүрэлбаатар: Зам тээврийн яамнаас асуух нь зөв байх. 2016 оны автобус гэж байгаа. Цааш нь олгосон онуудыг нь хар. Гурван автобус алга болсон гэж байна. Хулгайлагдаад алга болсон. Эзэнжүүлэхгүй болохоор ийм зүйл үүснэ. Яаралтай эзэнжүүлэх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)