Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Сонсголоор Хөгжлийн компанийн охин компани болох “Ди Би Эм” лизингээс олгосон санхүүгийн түрээс түүний үр дүн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар шинжээчдийн дүгнэлт сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асууж, хариулт авлаа.
Ч.Хүрэлбаатар: 2016 онд АСЕМ болсон. Засгийн газар, Хөгжлийн банк хооронд байгуулсан 5.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдсан улс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд 43 автобус нийлүүлэгдэж 2016 онд болсон АСЕМ-ийн үйл ажиллагаанд ашиглагдсан.
Дээрх автобус нь хот дотор нийтийн тээвэрт ашиглагдах боломжгүй. Харин хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаанд ашиглагдах боломжтой.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 67 дугаар тушаалаар төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 43 автобусыг дамжуулан зээлдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, энэ ажлын хэсгийг ЗТЯ-ны ТНБД байгуулсан бөгөөд энэ ажлын хэсгийн зүгээс автобус авах аж ахуй нэгжид тавигдах шаардлага зээлийн нөхцөлийг боловсруулан Сангийн яаманд ирүүлсэн байдаг. Ажлын хэсэг тус зээлийг арилжааны банкаар дамжуулан 12 жилийн хугацаатай жилийн 4.5 хувийн хүүтэйгээр тодорхойлон Сангийн яаманд ирүүлсэн боловч нөхцөл нь гадаадын хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх журмын заалтуудтай нийцэхгүй байсан тул Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх нөхцөл байдал үүсгэсэн" гэв.
Д.Батчулуун