Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулан 59 гэрчийг дуудуулсан байна.
Энэ үеэр ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар гэрч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас асуулт асуулаа.
Ж.Сүхбаатар: Тухайн үеийн хяналт шалгалтын ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гишүүнээс асууя. Яагаад хяналт шалгалтын материалыг нуун дарагдуулсан юм бэ? Хэдий хугацаанд нууцад дарагдсан бэ, хэзээ нууц ил болсон бэ? Та бүхний тавьж гаргасан 703 тэрбум төгрөгийн зөрчлийн асуудал, 310 гаруй сая долларын ажил үйлчилгээтэй холбоотой асуудлуудю байна. Үүнд ямар арга хэмжээ авагдсан байна вэ?
Гэрч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "2016 оны наймдугаар сарын 8-ны өдөр Хууль зүйн дэд сайдаар томилогдон ажилласан. Томилогдсоноос хоёр хоногийн дараа Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон. Шалгалтын ажиллагааг 21 хоногийн хугацаанд хийж Засгийн газарт танилцуулах удирдамж батлагдсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 24, 25 хүн оролцон ажилласан. Хяналт шалгалт 21 хугацаандаа амжиж Засгийн газарт танилцуулагдсан. Танилцуулахад энэ асуудлыг хаалттай байдлаар сонсоё гэдэг үндэслэлийг тухайн үеийн Ерөнхий сайд гаргасан.
Тухайн үед Монгол Улсын нийгэм эдийн засаг дефолт зарлахад бэлэн байсан. Ийм нөхцөл байдалд манай ажлын хэсгийн Хөгжлийн банкнанд хийсэн шалгалтын дүн гарсан. Тухайлбал, 1,3 их наяд төгрөгийн зөрчил гарсан. Хөгжлийн банк дампуурсан нөхцөл байдал тогтоогдсон.
Ийм үед манай улсын өргөтгөсөн хөтөлбөрт ороход саад учруулж болзошгүй байсан учир энэ материал хаалттай хэлэлцэгдсэн. Энэ мэдээлэлд нууцын тамаг дарагдчихсан учир олон нийтэд мэдэллэх боломжгүй болсон. Ямар нэг мэдээлэл өгөх гэхээр улсын нууцад халдсан гэмт хэрэгтэн болох гээд байна. Тиймээс үүнийг Засгийн газраар дахин оруулж, олон нийтэд мэдээллэх эрхээ олж авъя гэсэн. Улсын нууц задруулах гэмт хэрэг 1-5 жилийн хорих ялтай.
Эхний шалгалтын дүнгээр Засгийн газарт хаалттайгаар танилцуулагдах үед энэ шалгалтыг үргэлжлүүлж хий гэсэн. 3 их наяд төгрөгийн дүн бүхий 371 арга хэмжээтэй холбоотой асуудлыг шалгах хүн хүч, цаг хугацаа, чадавх байхгүй. Би үргэлжүүлж шалгана гэхээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хүн. Эхний шалгалтаа хийгээд танилцуулсан. Тиймээс сайдууд хариусан ажлаа шалгаад, танилцуулах гэсэн тэмдэглэгээг нэмсэн. Хууль хяналтын байгууллагад шилжүүлэх шаардлагатай гэсэн материалуудыг шилжүүлсэн. Миний одоо харж байгаагаар эндээс хууль хяналтын байгууллагаар явж, хариуцлага хүлээсэн хүн байхгүй.
Үүний дараа олон нийтэд мэдээллэх эрхээ олж авсан. Ингээд хэвлэлийн хурал хийсэн. Энэ мэдээллүүдийг нуусан гэж гүтгээд байгаа. Тиймээс тухайн үед ярьж байсан яриануудаа гаргаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)