УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар энэ амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт ажиллаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож байна.
Иргэдээс ирж байгаа саналын ихэнх нь автобусны үйлчилгээ, тэтгэврийн шинэчлэл, хүүхдийн мөнгөний ялгаварлалтай олголт, эмийн хөнгөлөлтийг хассан асуудлыг анхааралдаа авч ажиллаарай гэсэн саналууд байлаа. “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг УИХ дэмжсэн. Энэ багц хуулийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэнэ. Хэрэв энэ хууль батлагдвал тэтгэврийн хэт зөрүүг зохистой хэмжээнд барьж, жил бүрийн инфляцын түвшинтэй уялдуулан тэтгэвэр бодогддог суурь аргачлал бий болох юм. Мөн тэтгэвэр тогтоолгох дараалсан 7 жилийг өөрчилж, 5 болгож бууруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах гээд иргэн таны амьдралд дэм болох чухал эрх зүйн орчин бүрдэх юм” гэж тэрбээр Чингэлтэйчүүдэд хэллээ.
Мөн Хүүхдийн мөнгөний олголт дээр бүртгэлийн алдаа гарч, иргэдэд хүндрэл учруулсанд уучлал хүслээ. Уг мөнгийг ялгаварлалгүй олгохдоо чирэгдэл учруулахгүй, мэдээллийг нь түргэн шуурхай авч, хаягжилтын бүртгэлийг нь цаг алдалгүй баталгаажуулж, хурдан олгох тал дээр дүүргийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтнууд онцгойлон анхаарч ажиллахыг захилаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтын тухайд Эрүүл мэндийн сайдаас дэлгэрэнгүй мэдээлэл авч анхаарч ажиллана гэлээ. Нийтийн тээврийн үйлчилгээний тухайд энэ салбарыг цогцоор нь шинэчлэн сайжруулах, шинэ шатанд гаргах томоохон ажлууд урагштай явж байгаа тухай мэдээллээ Чингэлтэйчүүдэд хуваалцлаа.
Үйл ажиллагаа, үйлчилгээ нь доголдолд орчихсон энэ салбарыг юутай ч ТӨРИЙН БОДЛОГЫН ТҮВШИНД гаргаж чадсан аа онцолсон юм. Ирэх намар гэхэд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 100 хувь хийхээр төлөвлөж байна. Шинэ автобуснуудаа дагаад шинэ үйлчилгээ, шинэ соёл, шинэ стандарт бий болох юм. Иргэд нийтийн тээврийг сонгож, хувийн машинаасаа татгалзсанаар замын түгжрэл тодорхой хувиар буурахад нөлөөлнө гэж тооцоолж байгаа тэрбээр хэллээ.
Сэтгэгдэл (5)