Ардчилсан Намын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүртгүүлэх материалыг Улсын Дээд Шүүхэд хүргүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үндэсний бодлогын хорооны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаар ардчилсан намын даргын сунгааг зарласан. Сунгаанд нийт долоон нэр дэвшигч нэр дэвшсэн. Энэ сунгаанд саналын эрхтэй 143,500 ардчилсан намын гишүүн оролцсон. Хамгийн өндөр оноо буюу 2,022 оноо авсан Д.Ганбат даргыг Ардчилсан намын даргаар сонгосон. Ийнхүү өнөөдөр Дээд шүүхэд намын даргыг бүртгэх материалаа өглөө. Монгол Улсад ганцхан ардчилсан нам бий.
Намын дүрмийн дагуу намын даргын сунгааг явуулсан.
Нам сонголтоо хийгээд намын даргаа сонгочихлоо. Улсын дээд шүүх бүртгэснээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. 79 мянган намын гишүүн саналаа өгсөн. Олон хүн нэг дор санал хураалтад оролцож байгаа учраас гацах тохиолдол байсан. Бид цахим Ардчилсан нам болохын хүрээнд цахим санаал хураалтыг зохион байгуулсан. Намын даргын сунгаа бол хууль ёсны үйл ажиллагаа юм" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (9)