Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цаг хугацаа хэрэгтэй юм байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдүүдийн саналыг тусгах хэрэгтэй гэлээ. Өнгөрсөн хугацаанд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа олон хүмүүс хуулийг уншаагүйгээр улс төржүүлсэн үйлдэл гаргасныг харлаа. Тийм учраас хуулийг уншихгүйгээр, тодорхой мэдээлэлгүйгээр асуудалд хандаж байгаад санал нийлэхгүй. Цахим орчин дахь гэмт хэргийг агуулгаар нь шийдэхгүй бол болохгүй нь. Хохирогч нарыг хамгаалах нь бидний үүрэг юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд харлаа.
Цаг хугацааны явцад энэ хуулийн ач холбогдлыг нийгэм ойлгох байх.
Субъектив байдлаар над руу хандаж байна. Миний хувьд цахимаар янз бүрээр хэлүүлэх, зургаа тавиулахад ач холбогдол өгдөг хүн биш. Улстөрчид шүүмжлүүлэх ёстой. Улс төрийн замыг сонгосон бол шүүмж хүлээн авах ёстой. Намайг ингэж хэллээ хэмээн би хуулийн байгууллагад хандаж байгаагүй. Цаашид ч хандахгүй. Цахим орчин дахь зөв зохистой хэрэглээг төгөлдөржүүлэхийн тулд хамтран ажиллахыг хэвлэл мэдээллийн байгууллага, ард иргэддээ уриалж байна" гэв.
Д.Батчулуун