Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэх хоёр дахь удаагийн сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гэрчээр дуудсан этгээд хүрэлцэн ирэхгүй байх нь тухайн хүний асуудал. Энэ сонгол бол тухайн гэрч өөрөө ирээд өөрийнх нь эсрэг нөхцөл байдал өрнөөд, түүнийг өөрөө тайлбарлах боломжийг олгож байгаа. Түр хорооны зүгээр хуулийг хана хэрэм дотор нь барих үүрэг гүйцэтгэж байгаа. Ирэхгүй байгаа гэрчүүдийг албадан авчраач хэмээн хэлж байгаа хүмүүс бий. Ингэвэл УИХ шүүх байгууллага болж хувирах хана хэрэм рүү орно. Энэ бол параламентийн сонсгол гэдгээрээ онцлог. Албадан гэрчийг авчрах асуудал УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд байхгүй" гэв.
Д.Батчулуун