Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавихаар болсон. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилсан Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавих шийдвэр гаргалаа.
Аливаа хүний эрхийг дордуулсан, хүний эрхийн тухай хуулийн заалтууд дээр хүний эрхийг хамгаалах бодлого гаргаж, хүний эрхийг бид хамгаалах ёстой.
Нөгөө талдаа Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу аливаа хуулийг батлан гаргахдаа эрх нь хөндөгдөж буй хуулийн этгээд болон ард иргэд, эрдэмтэн судлаачдын оролцоог гүйцэд хангаж, санал бодлыг нь авч хийх ёстой. Энэ хуулийн тухайд ард иргэд болон судалгааны байгууллагуудын оролцоог хангаж чадаагүй. Тийм учраас энэхүү хууль тогтоомжийн тухай хуулиудыг батлахдаа хууль зүйн тухай хуулиудыг баримтлаасай хэмээн хүсэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)