"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хаврын чуулганаар Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоол батлагдсан. Түр хороо 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газарт хандсан тусгайлсан тогтоол гаргаж хүргүүлээд байна. Хүнсний аюулгүй байдал бол нэг яамны асуудал биш. Төрийн олон байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж байж хэрэгжүүлэх учиртай. Энэ үйл ажиллагааг хариуцаж байгаа 29 байгууллага байна.
Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар байгууллагуудад явж буй ажилын явцыг сонсож байна. Удахгүй мал төллөлт, хаврын тариалалт эхэлнэ. Энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр зөвлөлдөж байна.
Мөн хаврын тариалалтаас өмнө нэн хөнгөлөлттэй буюу гурван хувийн хүүтэй зээлийг олгох ёстой. 1,1 их наяд төгрөгийн зээл гаргах боломж байна. Энэ талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон зээлээ хэзээнээс эхэлж олгох зэргийг хэлэлцэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)