Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг хүргүүлж байна. Энэ үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хуульд захирагдах ёстой. Хэн нэг хүн өөрийгөө дарга гэж бодоод хууль дүрмийн дээгүүр алхдаг байж таарахгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон АН-ын Үндэсний бодлогын хороо намын ойлголцол, эвлэрлийн асуудалд нэгдэж, намын шинэ даргаа сонгосон. Шүүх хуулийг дээдэлж, хараат бусаар АН-ын асуудлыг зарчмын дагуу шийднэ гэдэгт итгэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)