Улсын дээд шүүхэд Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг хүргүүлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь мэдээлэлөглөө.
Тэрбээр "Эрхзүйн алдаа байхгүй учир заавал бүртгэгдэх ёстой. Бүртгэх нь Дээд шүүхийн үүрэг хэмээн үзэж болно. Энэ бол эцсийн хувилбар юм. Янз бүрийн маргалдагч талуудын маргааш төгсгөл болно гэсэн үг. Шинэ дарга ерөнхий нарийн бичгийн даргаа томилоод бүтцээ бий болгоно. Ингээд үндэсний хэмжээний намынхаа үйл ажиллагааг эхлүүлэх бүрэн боломжтой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)